Сайн санаа саранд хүргэнэ


.....

aaa

Үндэстэнээ үрэгдүүлэхгүйн үүрэг

 

 

1. Vндэстэн бvхэн єєрєє єєрийгєє хамгаалах vvрэгтэй. Vл томсорловол vгvй болох жамтай. Vндэстнээ єєр vндэстнээр хамгаалуулах санаа агуулдаг бол тэр нь vндэстний зэрэгт хvрээгvйн шинж! Ердєє л "манцуйтай" хvvхэд гэсэн vг. Дэлхийн гурван єнгє, таван зvсмийн хvн олны зонхилох хэсгийн тєлєєлєгч "монголжуу" /монголоид/ гэгдсэн монгол vндэстэн бид мандах, буурахын давалгаан дундуур туучиж, тvvхийг их буухиаг улаачилсаар "даяар Монголын ариун голомтоо" сахисаар єнєєг хvрлээ. Vндэстнvvдийг сєгтгєж байсан цаг ч бий. Харин одоо vндэстнээ ємєєрєх цаг нvvрлэжээ. "Max, ясны тасархай" гэгдсэн хэсэг маань "vндэсний цєєнх" гэгдээд их айлуудын баруун, зvvн хаяанд толгой хоргодон суусаар буйг мэдэхийн хувьд єєрсдєє бас л нэг мэдэхэд "vндэстний цєєнх" нэр зvvчихгvйн тулд "даяаршиж" байгаа энэ ертєнцєд "дороо суурьтай, дотроо бодолтой" явах цаг хэдийнэ болжээ.

dalbaa
2. Vндэстнийг vгvйрvvлэх / геноцид/ зорилгоор буу зэвсэг агсаад хилийг нь зєрчєєд, цэргийн хvчээр тvрэмхийлэн халдах хоцрогдсон аргыг єнєєдєр хэн ч хэрэгжvvлэх боломжгvй болгохын тєлєє Нэгдсэн Vндэстний Байгууллага ажиллаж буй. Гэвч vvнд тайвширч, амгалан дvр эсгэж суугаа vндэстнvvдийг єєр хооронд нь хямралдуулах, гаднаас нь биш дотроос нь тамирдуулах "мєлхєє" тvрэмхийлэл улам нарийн, улам хєнєєлтэй хэлбэрт шилжиж байгаа нь Африк тив, Персийн буланд болж буй хэрэг явдлуудаас илэрч байгаа ажээ. Vндэстнийг єєрєєр нь vгvй болгох, єєрт нь уусгах, євчнєєр дуусгах, хvнсэнд хордуулах, угсааг нь тамлах гэхчилэн башир мєртлєє "гэмгvй царайлсан" муу санаагаар урт удаан хугацаанд аажмаар сєнєєх бодлого єнєє vед хамгийн их гvйлгээтэй болчихоод байна. Vндэстэн єєрєє єєртєє уусч vгvй болсон хэрэг явдлаар хvн тєрєлхтний тvvх ядуу биш. "Цагтаа цалгиж" явсан олон тооны vндэстэн єнєє vед тvvхэн дурсамж тєдий vлдэцтэйгээр алга болчихсоныг тvvх гэрчилнэ. Тэглээ гээд хэн ч "хариуцлага" хvлээхгvй тул vгvй бологчийн "хохь" гэхээс єєр vг олоогvй мэт!

Vндэстнийг єєрєєр нь vгvй хийх зэвсэг бол юуны тvрvvнд архидуулах, тэгээд "архиралцуулах" /эв эегvй болгох/, улмаар "алалцуулах", адаг сvvлд нь амиа хорлоцгооход хvргэх хорон санаа юм. Архи багадвал хар тамхи, мансууруулах бодисоор хачирлана. Vvнд бид нэгэнт автжээ. Сvvлийн 15 жилд хvн амын "зvй бусын хорогдол" эрс нэмэгдсэнд олон шалтгаан байгаагийн зєвхєн нэгийг буюу архидан согтуурахыг дурдахад архины "галзуугаар" 2002 онд, шинэ зуун эхэлсний дараахь жилд 1700 хvн архичны гарт амь vрэгдэж, 6300 хvн гэмтэж бэртсэн бол хойтон жил нь 1933 хvн амиа алдаж, 6250 хvн гэмтэж, бэртсэн. Ийм тоо жил бvр нэмэгдэж гурван жилийн дараа /2006 онд/ 2979 хvн егvvтгэгдэж, ємнєх жилээс 11 хувиар нэмэгдсэн нь нийт дvнгээрээ энэ хэдхэн жилд 6000 шахам иргэн гэмгvй явж байгаад амиа алдаж, 20-иод мянган хvн гэмтэж бэртсэн нь хvн амын тэртээ тэргvй цєєрч буй нэг жилийн хvvхэд тєрєлтийн бараг тал хувьтай нь тэнцэхээр их гарз юм. Ирак дахь дайны хєлд хоёр талаасаа алдсан амьд хvчний хохирлоос сvvлийн 18 жилд Монгол Улс дайнгvй атлаа дажин дэгдээж иргэдээ хохироосон тоогоор хэдэнтээ даваад гарчихсан ажээ. Гэтэл vндэстэнг ухаан, мэдрэл, vр vндсээр нь доройтуулах хєнєєлтэй архины vйлдвэрvvдийг улам олшруулаад, сайшаагаад шагнаад байдаг тєртэй тул бас эрх мэдэлтнvvд нь тvvнээс хожоо олдог болохоор манайх аажмаар "амиа хорлосоор" л байна.

3. Vндэстэн єєрєє єєртєє уусна гэдэг бол тєрєлт багасч, есєлт буурч, залуусаа хєгшид нь тоогоор давамгайлж vндэстэн аандаа "хєгшрєхийн" нэр юм. Хvн амын 60-70 хувь нь 35-аас доош насны хvvхэд, залуус байсан Монгол Улс хэдхэн жилийн дотор 60-аас дээш насныхан хvн амын 70 хувь болох хандлагатай явж байна. Урт насалдаг болсных биш, харин vр хvvхэд, залуучууд нь цєєрснийх юм. Vvний нэг гол шалтгаан нь сvvлийн 15 жилд / 1990-2005/ 253667 эх олсон vрээ хэвлийдээ єєрсдийн хvслээр хєнєєлгєсєн vр хєндєлт, бас жил бvр 30-аад мянгаар тєрєлт буурч бараг хагас сая хvнээр хохирол vзсэн явдал юм. Нєгєєтэйгvvр, автын болон vйлдвэрлэлийн ослоор хvvхэд залуучууд цаг бусаар єдєрт долоо, жилд 2600 гарнаараа амь алддаг болоод байна. Эдгээрийг тооцвол мєн л зvрх алдмаар тоо гарна. /Зєвхєн 2006 оноор vзэхэд л 1147 хvн золгvй явдлаар амиа алдаж, 181 хvн амиа хорлосон. Энэ бол дундаж тоо/ Єєр нэг шалтгаан гэвэл яг гэр бvлээ зохиож, vр хvvхдээ єсгєдєг насны залуучууд /ихэнх нь эрэгтэйчvvд/ голдуу эдийн засгийн цагаачлалаар гадагшаа жил бvр олноороо /ганц Солонгост л гэхэд нэг жил 15 мянгуулаа явахаар хєл хєєрцєг болж байх жишээтэй/ гарцгаадаг болсноос ар гэрт нь настайчууд, бас тэднийгээ асрахаар ихэвчлэн бvсгvйчvvд хоцордог учир vндэстэн єєртєє живэхээр хєл алдах болсны нэг шинж юм.

4. "Єєртєє уусах", "єєрт нь уусгах" гэдэг бодлого бол шинэ юм биш. Хэдэн зууны чанад ч хэрэглэж байсан зvйл. Ємнєд хєршид маань бол бvр эртний уламжлал. Манж нар яалаа? Монголд одоо 300-500 мянган хятад иргэд /аялал жуулчлал, бизнес, цагаачлал, туулайчлал зэрэг хэлбэрээр/ ороод суучихсан байгаагийн 94 хувь нь цэргийн наснаас дээших эрчvvд ажээ. Уул нь "Гадаадын иргэдийн эрх зvйн байдлын хууль" ёсоор бол цагаач иргэд хvн амын нэг хувиас хэтрэхгvй байх, тvvний дотор нэг улсын иргэн 0.33 хувь байх заалттай ч тvvнийг мєрдєхєє болиод уджээ. Гэтэл ойрын 25-30 жилийн дотор манай хvн амын 75 хувь нь насны эрхээр нєгєє ертєнцєд буцна. Монголоо, уламжлалаа бага мэддэг, бас дархлаажилт султай 25 хувь нь vлдэнэ. Гэтэл одоо цэргийн насны залуусын маань 20 хувь нь гадаадад байж, харь оронд, тэдний соёл иргэншилд хоолшиж байдаг!

5. "Угжаар уусгах" гэдэг бас нэгэн "бодлогын" золиос болж буйгаа бид ердєє ч ухаарахыг хvсэхгvй байх шиг. Нялх хvvхэд шиг, бvхэл бvтэн vндэстнээрээ "угжуулахад" хvрнэ гэж байх уу? Монголчууд єнєєдєр хvнснийхээ хэрэгцээт зvйлийн 70-90 хvртэл хувийг гадаадаас, ихэвчлэн урд хєршєєс авч идэж, уудаг боллоо. 40 гаруй сая малтай, хааш хаашаа мянган метр талбайд хоёрхон хvн ноогдохоор уудам газар нутагтай атлаа сvv, цагаан идээгээ базааж чаддаггvй, тариа тариад гурилаа єєрєє бэлтгээд авахаас тєвєгшєєдгєєс сvv байтугай ус, ундааг ч гаднаас зєєж хvvхэд, хєгшдєє "угждаг" болжээ. Хvнсээ базаах бодлогогvй тєр засагтай нєхцєлд "хvний хvнсээр эзлэгдэх нь" алга урвуулахын тєдий болох буй за!

6. Сvvлийн хэдхэн жилд манай 1570 хvvхэн дэлхийн 46 орны бэр болж ардын зvйр vгэнд гардгаар "харьд очсон бэр, хаданд харвасан сум хоёр адил" болов оо! Гэтэл тэдэнтэй зєрєєд гэрлэх насны эрчvvд манайд орж ирэх нь улам олширсоор одоо 17353 гаднын "хоноц" Монголд сууж байгаагийн дєнгєж 6.2 хувь нь эмэгтэйчvvд, бусад нь харцуул ажээ. Тэдэнд нийслэлийн бараг гудамж бvрт голчлон шєнийн цагаар ажилладаг гуанз, саун, буудал орогнох орон нь болоод зогсохгvй vйлчлэх бvсгvйчvvдийг нь "vнэлэн" олгодог нь ил болсон зvйл. Тэдний нэг хэсэг нь гэрлэж, нэлээд нь "эрлийз" хvvхдийн эцэг болж, бас нэг хэсэг нь "ДОХ", "дэнфу" /тэмбуу/ тvгээгvvрийн эзэд болдог. Шинэ зууны босгоор манайд 159 мянга 745 хvн орж ирсэн бол сvvлийн жилvvдэд энэ тоо эрс єсєхєєр барахгvй нэг cap, гурван cap, тvvнээс дээш хугацаагаар суух зєвшєєрєл авдар аж. Сараас дээш хугацаагаар суугаа хvмvvс хаана явааг нь мэдэхэд бэрх тул хяналт алддаг гээд л бодчих! Тэр ч байтугай гадаадаас хєрєнгє оруулалттай гэгдсэн 61 орны 1500-гаад аж ахуйн нэгж бvртгэгдсэний 200-гаад нь оруулсан хєрєнгєгvй зvгээр л цаасан дээр бичигдсэн байжээ.

7. Vндэстэн єєрєє єєрийгєє хамгаалах vvргээ ийнхvv сул тавьж байхад "Vндэсний аюулгvй байдлын зєвлєл", vндэстний нэр барьсан намууд, хєдєлгєєнvvд юу бодож суудаг юм бол? Монголыг зєвхєн нєєц газар нутаг гэж бодож тооцож байдгаа лавшруулж, манийгаа дордоод ирэхийн цаг аятайхан томъёолсон далбаан дор ивээлдээ авах /тvрээслэх, тvр эзэмших, хамтарсан vйлдвэр уурхай байгуулах, хотхон бий болгох гэхчилэн/ эсвэл шууд харъяалалдаа аваад биднийгээ хамжлага болгох хувилбараа нvд ирмэхийн зуур гvйцэлдvvлэх хvчин гарч мэдэх вий!
Vндсэн хуулиас чухал "Vндсээ хамгаалах хууль" боловсруулж иргэн бvртээ "сахиус" болгон зvvж єгvvштэй байна.

Доктор Л.ТVДЭВ

Сэтгэгдэлүүд:

1. mo (зочин) | 2008-11-10 05:32:50
Unen ug bna daa.
2. mergen bodonguud (зочин) | 2009-06-28 12:52:45
undes hemeegchni uuriin tusgaar togtnoloor boldog ajee hervee ter tusgaar togtnol geechni baihgui avaas undesten geech ugui ajee

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.