Сайн санаа саранд хүргэнэ


.....

aaa

Үндэсний тусгаар тогтнол, эх орон ямар үнэтэй вэ.
  Хэдэн жилийн өмнө 2003 оны сүүлээр Виржиниагийн нэгэн хэлний курсэд хамт суралцаж байсан Жамила хэмээх нэгэн уйгар бүсгүй надад гүнзгий сэтгэгдэл үлдээжээ. Дурлал хайрын явдал биш шүү. Тусгаар тогтнолын тухайд юм.
Манай анги есөн орноос ирсэн 14 оюутантай, ёстой л интернационал анги. Тэдэн дотроо цасан цагаан царайг нь гил хар үс, хөмсөг эмжиж, гялалзсан хар нүд нь хэзээд очтон байх гал цогтой энэхүү уйгар бүсгүй содон нь. Япон, араб хэл бичигт ус цас, урлаг судлаач мэргэжилтэй, урлагынхаа талаар үнэхээр өргөн дэлгэр мэдлэгэтэй нэгэн. Урт хар үсээ монгол бүсгүй шиг хоёр салаа сүлжин тэртээ дор санжуулна. Ангид шуугилдаж байсан араб, мексик голдуу харчууд түүнийг орж ирэхээр нам гүм болчихно. Яагаад ч юм, намайг Монгол гэхээр бусдаас илүү надад дотно хандаж, уулзах болгондоо “Hi Немо” хэмээн элгэмсэгээр гар барьж, тэдгээр мексик, араб залуус надруу сэм сэмхэн цагаахан атаархалын харц чулуудахад хүргэнэ, түүнийг нь мэдрээд би ч амьхандаа их сэхүүн болчихно оо. Гэвч энэ бол бидний ярих сэдэв биш.
Харин, анхандаа Жамила өөрийгөө Туркаас ирсэн гэж танилцуулсан юм. Түүнийг Станбулаас ч юм уу, Туркийн аль нэг мужаас ирсэн гэж бид бодож байлаа. Гэвч хичээл эхлээд удаагүй үед оюутан бүр өөр өөрийн эх орны тухай танилцуулахад асуудал маш хурц болж билээ.
Миний ээлж болоход би өөрийгөө Монголоос ирсэн гэхэд Оросын Монголоос уу, Хятадын Монголоос уу, хэмээн нэг нь тодруулан асуув. Харь оронд явж байхад ийм асуулттай олонтаа таардаг тул нэг их сэтгэгдэл төрүүлсэнгүй, би газрын зураг дээр цэгээн цэнхэрээр тодоос тод ялган тэмдэглэгдсэн Монгол орноо нүүр бардам зааж, би эндээс ирсэн гэхэд хэн ч надтай маргаж чадахгүй байгаа юм чинь. Тэгээд монгол бичгээрээ самбар дээр бичин үзүүлж, туурга тусгаар монгол улсынхаа тухай, түүний түүх, соёлын тухай чадах чинээгээрээ ярьж, бас хөөрхөн шоудаад авав.
Жамилагийн ээлж ирлээ. Бид түүнийг Туркийн тухай, Станбулынхаа тухай л ярих байх гэтэл тэр хаана ч байдаггүй эртний соёлтой Уйгур гэдэг улсын тухай яриад эхэлдэг юм байна. Түүнээс газрын зураг дээр өөрийн улсаа заахыг хүсэхэд Жамилагийн цовоо дуу нь зангирч ирээд газрын зураг руу чимээгүйхэн очиж Монголын баруун хилтэй залгаа Хятадын хойт хэсгийн Шинжаан-Уйгурын мужийг заав.
Танхимын хаа нэгтээгээс нэгэн мексик залуугийн тохуурхан инээх сонсогдов. Манай ангид харуулдсан банз шиг цээж, бөгстэй, номхон дөлгөөн зантай, байгаа үгүй нь мэдэгддэггүй Хуан хэмээх нэгэн хятад бүсгүй бас суралцаж байсан юм. Тэрээр ихэд гайхаж, Жамилаг яагаад ингээд байгааг нь үл ойлгосон байдалтай угийн онигор нүдээ улам онийлгочихсон, амаа ангайчихсан сууж байв.
Гэтэл хэн нэг нь “Жамила, чи буруу зааж байна, Наадах чинь хятад байна” гэв. Тэгэхэд Жамила багшийн ширээн дээрээс шохой шүүрэн авч ганцхан далайлтаар Хятадын нутгийн тэр хэсгийг таслан хуваагаад “Энэ миний эх орон” хэмээн хоолой цахиртуулан хэлснээ ширээ рүүгээ үсрэн очиж цүнхнээсээ Хятад улсын улаан паспорт гарган Хуан руу чулуудаад нүүрээ даран доош суугаад асгартал уйлчихав. Бүр эхэр татаж ирээд уйллаа.
Хэн ч дуугарсангүй, тэр ч бүү хэл хөдөлж ч чадсангүй. Эцэст нь манай багш Лилия хэмээх Польш гаралтай сайхан сэтгэлт бүсгүй Жамилаг аргадан мөрөөр нь тэвэрсээр гарч одлоо.
Түүнээс хойш манай ангид ямар нэгэн эх орны тухай яриа огтоос гараагүй юм. Бас бүгдээр Жамилад урьд урьдынхаа илүү онцгойлон хандаж, хүндэтгэж байх болсон шиг санагддаг. Хожим нь мэдэхэд Жамила нөхрийн хамт Хятадаас Японд гарч, хэд хэдэн улс дамжин цагаачлан тэнүүчилсээр АНУ-д саяхан ирсэн, Хятад хэл бичгийг ч маш сайн мэддэг нэгэн байсансан. Яг ийм түүх бидний мах цусны маань тасархай болох өвөр монголчуудад мөн ч олонтаа давтагддаг байх даа.
Энэ түүхийг би зүгээр нэг сонирхуулах гэсэнгүй. Тусгаар тогтнол гэдэг ямархан их үнэ цэнэтэй болохыг, хүний зүрх сэтгэлд эх орон нь ямархан их орон зай эзэлдэг тухай би тэгэхэд мэдэрч билээ. Хэрвээ өнөөдөр Монгол минь ядуу, чадуу ч гэсэн туурга тусгаар орон байгаагүйсэн бол би тэр уйгур бүсгүй шиг зүрх сэтгэлдээ мөнхийн шарх, дарамттай, бас л түүн шиг самбарын өмнө, газрын зургийн өмнө хэлэх үггүй бүлтэлзэж л байсан байх даа. Хүн байгаа юмандаа сэтгэл ханачихдаг болохоор бид тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг тэр бүр мэдэрч, сэрдэггүй юм билээ дээ.
....
Өнөөдөр харьд суугаа монголчууд хааяа нэг баяр ёслол тэмдэглэж, ганц нэг шил юм задлаад сэтгэл хөөрөөд суухаараа эх орон, элгэн нутаг, эцэг эхийн тухай дуулахгүй өнгөрөх нь үгүй юм. Тэгээд тийм дуугаа дуулахаараа ихэнхийнх нь хоолой зангирч, нүд нь бүрэлзэнэ. Эргээд санах эх нутагтай, эх оронтой байх сайхан юм аа. Хамгийн гол нь минийх гэж хэлэх эх оронтой нь чухал юм. Түүний ядуу чадуу нь чухал биш, хөгжүүлэх эсэх нь эзэн болсон бидний хэрэг. Жамила бүсгүй шиг сэтгэл нь байлаа ч зүтгэл нь хэрэгжихгүйн эмгэнэл бидэнд үгүй юм.
Харин энэ тусгаар тогтнол ямар үнэ цэнээр, өртөг золиосоор олдсоныг бид хааяа ч болов санаж, түүнийхээ үнэ цэнийг мэдэрч байх хэрэгтэй юм.
....
Бид эзэн нь болсон эх оронтой, гишгэх газар шороотой хүмүүс юм даа. Харин хэр зэрэг эзэн байх нь огт өөр асуудал билээ.
Б.Номинчимэд

Залуусаа бид ямар ч байсан эргээд ирэх эх оронтой, Эртнээсээ эцэгтэй өвөгтэй, Хийсэн бүтээсэн түүхтэй, хийж бүтээх ирээдүйтэй улс шүү дээ.

Сэтгэгдэлүүд:

1. dosu | 2008-01-10 17:07:06
wow unehere goyo bichleg bnaa uneheer uuriin gesen eh orontoi bgaana yamar ih az ve hervee chine-giin neg muj bsan bol udiid yamar bh bol gej bodhoos aimshigtai yumaa
2. 5250 (зочин) | 2008-01-10 17:09:02
бидний бахархал
3. battsetseg (зочин) | 2008-01-10 17:09:45
mash saihan setgegdel torj bna
4. vitaminjuulalt (зочин) | 2008-01-10 17:18:32
Улс эх орноо Монголчууд бид л хайрлахаас бусад нь бол хонины толгой илж байгаа чоно зан л гаргана.
Аливаад асуудлыг олон өнцгөөс хэмжих харах нь чухал байдаг гэсэн саналтай явдаг нэгэн үл бүтэх Битмин гэдэг нөхөр байна.
5. naizb - найз блог | 2008-01-10 17:29:20
Ёстой гоё бичлэг байна.Номинчимэд гэдэг хүн бичсэн юм уу, эсвэл чиний жинхэнэ нэр юмуу, за энэ ч яахав.

Нээрээ л бид нар ядахдаа тийм сэтгэлийн зовлонгүй юм даа. Эх оронтой байна, тэндээ дураараа амьдарна гэдэг юутай сайхан бэ.

Миний аав ээж ах дүү нар өөр улсад цөлөгдөөгүй хажууд минь байна. /Өмнөд хойд солонгос, зүүн баруун герман шиг элгэн саднаасаа уулзах эрхгүйгээр тусгаарлагдаагүй гэсэн утгатай шүү/

Энд намайг хавчих гадуурхах юм юу ч алга. Бид нар муухай ч гэсэн муу ч гэсэн Монголдоо эрх дураараа л амьдарч байгаа биш үү.
6. Anj (зочин) | 2008-01-10 18:56:47
хорвоод би азтай төржээ гэдгээ энэ агшинд ойлгоод л авлаа.сайхан зүйл унших сайхан зүйл мэдрэх дэндүү сайхан шүү.баярлалаа.
7. maroon5 (зочин) | 2008-01-12 22:08:15
eostoi shan bichij

ene shar ongo nvd ovtgoj bna shv sorry
8. эрэлгийн элч (зочин) | 2008-01-14 23:17:06
ухаантайл залуу юм.эх орныхоо сөөм газрийг бурхан гуйсанч бүү өг газар шороогоо ухуулж төнгчүүлхээ болъё
9. эрэлгийн элч (зочин) | 2008-01-14 23:17:06
ухаантайл залуу юм.эх орныхоо сөөм газрийг бурхан гуйсанч бүү өг газар шороогоо ухуулж төнгчүүлхээ болъё
10. эрэлгийн элч (зочин) | 2008-01-14 23:17:06
ухаантайл залуу юм.эх орныхоо сөөм газрийг бурхан гуйсанч бүү өг газар шороогоо ухуулж төнгчүүлхээ болъё
11. эрэлгийн элч (зочин) | 2008-01-14 23:17:06
ухаантайл залуу юм.эх орныхоо сөөм газрийг бурхан гуйсанч бүү өг газар шороогоо ухуулж төнгчүүлхээ болъё
12. эрэлгийн элч (зочин) | 2008-01-14 23:17:08
ухаантайл залуу юм.эх орныхоо сөөм газрийг бурхан гуйсанч бүү өг газар шороогоо ухуулж төнгчүүлхээ болъё
13. mon (зочин) | 2008-01-16 12:16:02
Mash saikhan bichsen bna eh ornooroo,mongol bichgeeree baharhah setgel turuud deeshee neg yum ogshood l yavchihlaa bayarlalaa
14. suveedei_d | 2008-01-20 20:59:35
uuchilaarai bi chamaig enehuu surleg nereer ehelj busdaas huulsan yadmaghan blogt chin zochilj baigaa hiriin negen bilee..... tuuh meddeg unshdag bol baruun mongolchud buyu dorvon ordiin haan erdene baatar huntaij,gush,galdan boshigt tceveenravdan, davaach,amarsanaa nariin talaar ooriinhoo niitlelee bichij ognuu>????????????????????huseh yum ene l bna.. harin busadaas budaa bitgii ideerei
15. mami | 2008-01-20 23:54:33
saihan saihan... shn heljee
16. ukaana | 2008-01-21 00:49:20
mongoldoo bid erh chuluutei mongolooroo bid baharhah yostoi bas eh ornoo hayatdaas hamgaalahgui yum bol uwur mongol, uigar humuus shig l hawchigdah bolno shuu dee tui tui amnii belgees ashdiin beleg gedeg bi muuhai yum zoginochihloo bid hugjinuu zaluus bid l hicheeh heregtei
17. closefriend (зочин) | 2008-01-21 18:51:24
сүвээдэй-н үгийг хүлээж авнаа. Би ч өөрөө бичих оюун билэг хаанаас байх билээ. Гэхдээ нөхдүүдийг уншаасай гэж бодсон юмаа л хуулаад ч болсон тараахыг л бодож яваа юм. Зүүн гар, ойрдуудын тухай ч гэсэн уншсан юм ховор. тэр нь бас үнэн эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ яваа яваандаа бичнээ. Чиний захиалсан дагуу энэ сэдвийг эхлээд барьж авнаа.
18. zula (зочин) | 2008-01-26 02:28:54
uneheer goe bichijee, danke chamd
19. Батуук (зочин) | 2008-02-20 11:31:25
Үнхээр сайхан зүйл бичжээ. Ийм зүйл олон бичиж байгааргай.
20. Wolf | 2008-02-20 11:47:25
Энэ тохиолдолд уйгар бүсгүй гүй мөн өрөвдөлтөй монгол бүсгүй гүй бахархалтай бнаа.Бас тэгээд тр муу санаатай хужаа бүсгүйгээ хэхэхэ.Монгол бүсгүйн оронд африкаас ирсэн оюутан байсан ч манай эх орон энэ миний паспорт энэ бна гээд түг чаг хийж чадна биз дэээ.
21. Turbold (зочин) | 2008-03-09 23:16:56
Unen tuuh bna. Zaluu mini chamtai uulzahiig husch bna. Utas 99192817.
Uneheer bid undesten gedgiig oilgoson bol busdad oilguulahiig oroldoj yagaad bolohgui gej. Bid Undestnii uzliin yamar chuhliig oilguulah gej, Mongol undesten bol ene ulsiin suuri yum gedgiig olon tumend medruuleh gej negden niilj bna. Bidentei negdehiig huswel . . .
22. closefriend (зочин) | 2008-03-12 12:27:02
Төрболд Ок. шүү. би залганаа.
23. blogtoihun | 2008-04-03 20:49:29
Би ер ойлгосонгүй.Чи өөрөө бичээгүй юм уу? гэсэн ч нэгийг бдогдуулж байна.
...Манай хүүгийн ангид яаг дээрхи Жамила шиг турк төрхтэй нэгэн сурдаг гэнэ. Тэрээр манай хүүг монгол гэхээр их л ойрхон байдаг гэнэ. Тэдний ангид бас л олон үндэстэнгүүд сурдаг гэнэ. Бусад нь муусайн хятадууд гэдэг гэнэ.
24. Баагий (зочин) | 2008-04-16 14:53:39
Энд хүлээн зөвшөөрмөөр юм байна шүү.Бид ч яах аргагүй л азтай улсууд даа.Сайн ч муу ч, хөөтэй ч тостой ч бай өнөө өвөг дээдэс, хэдэн хутагт, хувьсгалчиддаа баярлах ёстой байхдаа ингээд бодохоор. Хөөрхий муу Жамила зайлуул, хэцүү ч юмаа даа.Үгүй одоо энэ Төвд ч гэсэндээ бас л барзгар байна даа.Гээд бид яахавдээ.Эзэн эрхээр Хятадаас аль дээр салсан ч эдийн засгийн байдлаар тэднээсээ тусгаарлаж амжсан юм алга л байна. Хятадуудын эсрэг үг дуугарах гэвэл хэдэн өдөр идэх юмгүй өнжиж магадгүй л байгаа шүү дээ. Юуны урьдаар эдийн засгийн ийм дөнгөнөөс л гармаар байна даа таминь. Тэрний урьд эхлээд оронгоо овойлгоюу даа.
25. Closefriend (зочин) | 2008-04-21 18:46:51
Яаг үнэн. Иргэний сэтэглийг татахын тулд эдийн засгийн хувьд чадалтай байх хэрэгтэй болоод бйагаа юм.
26. misheel (зочин) | 2008-12-06 01:23:27
wow. bi ch bas angiihniihaa tyhai, eswel uy ch uym be? bichij setgegdlee bysadtai hywaaltsmaar bna..daanch nadad blog bichih awiyas bhgvi l dee.manai angi bas dandaa gadaad ouytnyyd syrdag.bi gantsaaraa mongol
27. Closefriend (зочин) | 2008-12-09 14:10:30
MIsheel ee misheej yavaarai busgui mini.
28. mg8668 | 2008-12-09 14:39:05
тусгаар тогтнол зүрх сэтгэлд л байдаг байхдаа...
өөрсдийгөө Монгол гээд итгээд, тэрүүгээрээ бахархаад явдаг өөр үндэстэн ястангууд байдаг гэж сонссон.... бид Монголчууд...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.