Хүн төрөлхтөн ирээдүйд хаашаа ч юм бэ гэнэт алга болбол манай гариг дэлхий ямархуу байдалтай байх бол.
Хүнгүй дэлхийн амьдрал цаашид яаж үргэлжлэхийг өнөөдөр хэн ч хэлж чадахгүй. Харин Их Британийн Саинтист сэтгүүлд энэ тухай сониррхолтой баримтаар өгүүлжээ.
Урьдчилан таамагласанаар хүн төрөлхтөн мөхсөнөөс хойш 50 жилийн дараа эх дэлхийд маань зэрлэг араатан жигүүртэн ноёрхолоо тогтоож, өтгөн шигүү ой ургамлаар бүрхэгдэн, нэг үгээр хэлбэл онгон зэлүүд "диваажин" болон хувирах аж. Ерөөс хүн төрөлхтний ул мөр бүрэн арчигдахад 50 мянган жил шаардлагатай аж.
Эрдэмтэдийн үзэж буйгаар хот тосгод байгалийн шалгаралыг даалгүй аажмаар хоосон балгас болох хэдий ч Цөмийн обьектууд устаж өгөхгүй нэлээд удна. Мэдээж хараг байгаль дэлхий өөрөө хүн төрөлхтний учруулсан хор хөнөөлийг арилгах байх л даа. Гол мөрнүүд химийн хорт бодисоос ангижрахад 50 жил, модон байшин барилга устахад 100 жил, металл болон шилэн эдлэлээр хийсэн барилгууд наад зах нь 200 жил оршин тогтноод нуран эвдрэх аж. Харин тоосго болон чулуугаар барьсан барилгууд тэсвэртэйгээр үлдэх аж. Ийм барилгууд дор хаяж 1000 жил байна гэж эрдэмтэд үзэж байна.
Гэхдээ хүн төрөлхтөн дэлхийгээс арчигдвал бурхнаас байгаальд өгсөн хамгийн том бэлэг болно гэж ярьжээ. Ядаж л агаар орчин цэвэршиж, өдөр хоногоор мөхөж буй амьтан олширон ой мод сэргэн төлжиж, гол ус хэдэн мянган жилийн тэртээх шиг ариусах байх.
Хүн төрөлхтний орчин үеийн ололт амжилтын илэрхийлэл болсон янз бүрийн хуванцар эдлэл, шил зэргийг устгах гэж байгаль чамгүй урт хугацаа зарцуулах нь ойлгомжтой. Наад зах нь 50000 жил шаардагдана.
Орчин үеийн хүн буюу хомосапиенс -н үр удам одоогоос 150 мянган жилийн өмнө бий болсон. Гэхдээ бидний хамгийн эртний өвөг 6 000 000 жилийн тэртээд үүссэн болохыг эрдэмтэд нотолж буй.
Харин бидний өвөг үүсэхээс өмнө динозаврууд дэлхийд 165 000 001,5 жил ноёрхсон гэдэг шүү.
Тэгэхээр хүн төрөлхтөн хорвоод ирсэн шигээ буцах хувь тавилан хэзээ нэг цагт тохионо гэдэгт эргэлзэх хэрэггүй.
source: Undesnii shuudan






Сэтгэгдэлүүд:
түүхийн талаар их сайн мэдлэгтэй юмаа. гоё гоё юм ч их байна шүү????
би блог дээр чинь линк тавиулмаар байна.чамтай яаж холбоо барих уу
Сэтгэгдэл үлдээх: