Сайн санаа саранд хүргэнэ


.....

aaa

Хэлний хүчирхийлэл (цуврал нийтлэл)

Нэг. Заяамал хэлний заяа

Хэл заяасан учраас хvн тєрєлхтєн хорвоогийн хамгийн их ухаантан болж улмаар хvн тєрєлхтєн гэдэг агуу их хамтлагт нэгдэж дэлхийг эзэгнэн єдгєє сансарт тэмvvлж байгаа билээ. Хvмvvс хэлтэйн ачаар бие биенээ ойлголцож, эрдэм ухаанаа хєгжvvлж, єв соёлоо бvтээж, єнгєрсєн одоо ирээдvйгээ холбож чадсан ажээ. Єнєєдрийн хvн тєрєлхтєн 7000 орчим хэлээр ярьж, бичиж, ойлголцож байна. Тэрнээс ч дутахгvй олон хэл мєхєж бас бие биедээ уусч, нэг хэсэг нь эзнээ алдсан тvvхийн урт замыг хvн тєрєлхтєн туулжээ. Гэхдээ євєг эртний хэл цєєхєн байжээ. Тvvний vгийн сан нь ч мєн л цєєхєн байсан ажээ. Тэрцєєхєн нь хэлний хєгжлиин дагуу, хvний танин мэдэхийн хvрээ тэлэхийн хамтаар vгнээс vг vvсч тєлжсєєр олширсоор буй ажээ. Євєг хэлний євєг vгийг зуугийн тоонд багтахаар байсныг судалсан эрдэмтэн Свадеш "зуун vгийн онол" дэвшvvлжээ. Зуун vгтэнгvvд зуун мянган vгтэн болох vйл явц олон оныг дамжин vргэлжилж одоо ч дуусаагvй байна. Зуун vгийн євєг хэлнvvдийн нэгэн нь монгол хэл байсан, одоо ч байсаар ахуй нь хєх толбот монголчууд бидний vндэсний бахархал юмаа.

Гэвч vндэстэн мєхдєг шиг хэл бас мєхдєг буюу "эзнээ алддаг", vндэстэн єєр vндэстэнд уусдаг шиг хэл бас єєр хэлэнд уусан эрлийзждэг бичигдээгvй хууль бий. Ганц зуун жил єнгєрєхєд одоо хэлцэгдэж буй хэлнvvдийн 90 хувь нь vгvй болно гэдэг урьдач дvгнэлтийг Америкийн эрдэмтэн Бернард Комри гаргажээ. Америкийн нєхцєлд энэ нь vнэнд тун ойрхондvгнэлт юм. Учир нь угаасаа америк хэл гэж байгаагvй. Англи хэлний нэгэн хувилбараар л америкчууд ярьж бичдэг. Єнгєрсєн зууны эхээр (1902-1904) анх хэвлэгдсэн "Американа" гэдэг нэвтэрхий 16 боть тольд 60 мянган єгvvлэл (1918 оны хэвлэлд) орсон ажээ. Харин хойт, ємнєд Америкийн баруун эргийн дагуу аль дивангараас оршин суусан уугуул иргэдийн ихэнх нь євєг монгол хэлний нэгэн хувилбараар ярьж бичдэг бєгєєд анх тэр тивийг нээсэн гэх европын жуулчид энэтхэг гэж андуураад "инди", "индейчvvд" гэж нэрлэснээр индейчvvдийн хэлнvvдийн олонхи нь одоо американизмд шахагдан хэрэгцээнээс гарчээ. Уул нь хэл мєхнє гэдэг ойлголт эргэлзээтэй л дээ.

Хэрэв бичиг vсэгтэй байсан бол хэл мєхдєггvй зєвхєн хэрэгцээнээс гардаг буюу гээгддэг. Америкийн инга буюу индейчvvд дотор "ингэ", "инга", "ингэд" гэдэг овог байсан учир тэднийг ингэдvvд гэж нэрлэж байвал арай монголжуу болох юмсанж. Бvvр энгийнээр хэлбэл "инга" гэж нэрлvvштэй билээ. Ингэдvvдийг Гватемала, Мексик, Эквадор, Перу, Аргентин зэрэг орноор явж байх vед зvс царайг нь харж, хэл яриаг нь сонсож, зарим зан заншлыг нь vзсэн болохоор аргагvй тэд бидний садан тєрєл мєн гэж таньсан билээ. Тэр тухайд замын тэмдэглэлvvддээ тодорхой бичсэн тул нурших юун. (Бvтээлийн чуулган, VII ботид буй). Америкийн хvн амын 15 хувь нь "монголжуу" арьстан гэж нэвтэрхий тольд бичигдсэн нь гол тєлєв ингэдvvдээс бvрдсэн тул тэд євєг монгол хэлний 100 vгийг шошоон, тэлэнгэд, аймар, хэцvv гэхчилэн хориод овгийнхон єнєє хvртэл хадгалсаар, хэрэглэсээр буй гэж хэлж бvрэн болно.

Монгол гал голомтыг сахиж байдаг єнєєгийн Монгол ард улсын иргэд бидний мартаж, гээсэн євєг vгнvvд ч ингэдvvдийн амнаас унаж байхыг сонсож билээ. Ингэдvvд Америкт "бага ястан" гэгдэж зах хязгаар нутагт шахагдан суудаг хавчигдмал хувь заяаныхаа эрхээр хэл яриа нь хаягдаж, гээгдэх аюул нvvрлэсэн гэж болно. Харин тийм аюул огтхон ч тулгараагvй Монгол ард улсад монгол хэл мєхєх байтугай хамгийн хvчтэй хегжиж байх учиртай билээ. Гэтэл єнєєгийн манай нєхцєл байдалд монгол хэл хvчирхийлэлд автагдаж, эрлийзжиж, зэрэмдэглэгдэж байгаа нь нэг л мэдеэн, магадгvй 50 жилийн дараа "тєрєл арилжих", "гээгдэн орхигдох" тавилантай тулгарч мэдэх юм. Монгол Улсын Ерєнхийлєгчийн санаачлага, ивээлээр хэсэг эрдэмтний боловсруулж, Улсын Их хурлаар батлагдсан (2008 онд) "Монгол Улсын Мянганы хєгжлийн зорилтод суурилсан vндэсний хєгжлийн цогц бодлого" гэдэг баримт бичигт "2015 онд багтаан англи хэлийг бvх нийтийн голлох гадаад хэл болгох", "2021 он гэхэдтєрийн захиргааны тєв байгууллагын ажилтнууд албан ажлаа англи хэлээр явуулах чадамжтай болгох" гэж тус тус заажээ.

Vvнээс vзвэл зургаан жилийн дараа англи хэл манайд "бvх нийтийн голлох гадаад хэл" болох юм байна. Бvх нийтийн гэдэгт хамрагдахгvй хvн байх ёсгvй биз. Бас 11 жилийн дараа манай тєрийн захиргааны тєв байгууллагын ажилтнууд нь албан ажлаа англи хэлээр явуулах юм байна. Тэгэхээр єнєєх монгол хэл маань чухам юунд, хэнд хэрэглэгдэх нь тодорхойгvй болж хоцрох бизээ. 1921 оноос 1991 оныг хvртэл далан жилийн турш орос хэлийг монголчуудын "голлох гадаад хэл" болгохоор умард херш маань "их зvтгэл" гаргасан боловч бичиг vсгийг нь л кирилжин буюу орос цагаан толгойгоор сольсноос цааш нэг их хэтэрч чадаагvй, БНМАУ-ын тєрийн албан хаагчид монгол хэлээрээ албан ажлаа явуулж, vр хvvхдэдээ монгол хэлээрээ ерєнхий болон дээд боловсрол олгосоор ирсэн билээ. Бичиг vсэг солигдсон ч эх хэлээ сольдоггvй монголчууд урьдын тvvхэндээ цєєнгvй бичиг vсэг зохиох, зээлдэх аргаар хэрэглэж явсан ч "чихнv чимэг болсон аялгуу сайхан монгол хэлнээсээ" урваагvй юм.

Тэгэхээр тав, арван жилийн дотор бvх нийтээр англи хэлтэй болж, тєрийн албаа англиар явуулах тэр зєгнєл хэр зэрэг бодит vндэстэй бол? Нийслэл Улаанбаатарын гудамжны хаяг, самбарууд шигхэлний "хvчирхийлэл" гааруулбал чухам хэр зэрэг ахиц гарах бол? Олон улсын хэл болгох гэж тэмvvлсэн vндэстэн єєрийнхєє хэл ч vгvй, хvний хэл ч vгvй болж байсан тvvх хvн тєрєлхтєнд бий. Эрт цагт гэрээг хэл, латин хэл дундад зуунд, франц хэл XVIII зуунд, англи хэл XX зуунд олон улсын хэл болохоор ихэд тvгэж байсан ч гэсэн тvрvvчээсээ орхигдон мартагдсаар (латин хэл шиг) байгаа нь бас нэгийг хэлж буй vзэгдэл гэлтэй. Францчуудын євєг дээдсийн хэл байсан галь хэл, этрvс хэл "эзнээ алдсан" шиг бретон, баск болон бургунди нутгийн аялгуу, норманди аялга vгvй болж тэр бvхнээс эрлийзжсэн франц хэл (француудын єєрийнх нь тєрєлх хэл биш) арван наймдугаар зуунд Европт давамгайлан єрнєж Оросын сэхээтнvvдийн хоёр дахь хэл нь болж байгаад хорьдугаар зууны сvvлчээсханш нь буурч эхэлсэн.

Гэтэл Африк тивд одоо 1700 хэл, аялгуугаар ярьдаг хvмvvс аж тєрж буйн дотор бикья хэлээр ганц авгай ярьж vлдсэн нь 87 настай ажээ. Амазонка мєрний ширэнгэд аж тєрдєг хvмvvс 120 хэлээр ярьдаг бєгєєд тэдгээрийг єнєє хэр судалсан хvнгvй байх жишээтэй. Хэл гэдэг хачин хувь тавилантай vзэгдэл гэдэг нь ийнхvv захаас аван баримтаар нотлогдож байдаг. Харин ямарваа хvн юуны урьд заяамал тєрєлх хэлтэй (эхээс тєрж хэлд орохдоо сурсан) бас сурмал буюу олдмол хэлтэй байж болдог. Гэхдээ заяамал хэл анхдагч бєгєєд тvvгээрээ дамжуулан олдмол хэлтэй болдог. Олдмол хэл хэчнээнийг ч "олж" сурч болно. Заяамал хэл vє залгамжлах, удамшлын бичлэгтэйн хувьд хvнээс яавч гээгддэггvй. Саяхан нэгэн залуу эр харийн орны олон хэл сураад эх орондоо эргэж иржээ. Єрнєдийн орны бараг л бvгдийнх нь хэлийг сураад ирсэн. Тэгээд ус цас шиг ярьдаг бичдэг байж. Тэгтэл гай тохиолдож осолд ороод эмнэлэгт хэвтэж эдгэрээд ажилдаа орсон чинь олдмол бvх хэлээ мартаад ганц монгол хэлтэйгээ vлдсэн байжээ.

Ус цас шиг ярьдаг гадаад хэлнvvдээсээ нэг ч vг санахгvй болсон байж гэнэ. Заяамал хэл нь харин хэвэндээ vлджээ. Тэгэхээр заяамал хэлээ "хуучинсаг" хэмээн ад vзэж олдмол хэлээр гайхуулдаг зарим залуус, бас улстєрчид "хэлний тvрэмгийлэл" хийхэд тэргvvн эгнээнд жагсдагт эргэлзээгvй. "Хэлний тvрэмгийлэл" манай нєхцєлд дороосоо биш дээрээсээ эхэлдэг болсоор зуугаад жил єнгєрч байна. Хорин нэгдvгээр зуунд энэхvv "language violence" тєр, засгийн тогтоол, шийдвэр, хуулиар дамжин хийгдэж эхлээд байна. Сvvлийн хорь шахам жилд эрх баригчид, эрх барих байгуул-лагуудын гаргасан албан шийдвэр, тогтоол тэр ч байтугай зарлигуудад монгол хэлэнд нь дvймэн (дvйз) байсаар атал харь хэлний vг оруулан хvмvvст хvчээр "цээжлvvлэх" хандлага улам гаарсаар байна. "Лиценз", "лизинг", "моргейж", "аудит", "менежер", "бонд", "брокер" гэхчилэн харь хэлний нэр томъёо чихээстэй баримт бичгvvд дээрээсээ доош хєвєрсєєр байгаа нь монгол хэлийг баяжуулахад биш бантагнуулахад нэмэр болсоор удлаа.

"Аудитын хууль" гэхчилэн гадаад нэртэй хууль, тvvний дагуу буй болсон байгууллага ажиллаж тэр нь хvмvvсийн ой тойнд буухгvй хєндий vг хэвээрээ цаг хугацааг элээсээр байна. "Хэлний тvрэмгийлэл" манайдаа шинэ юм биш. Єнгєрсєн зууны хориод оноос эхлээд орос vгээр тvрий барих тvрэмгийлэл єрнєсєн. Тvvнээс ємнєх 300 жилд манж, нанхиад, тvвд vгийн тvрэмгийлэл байнга vргэлжилж байсан. Манжийн эрхшээлд байсан юм болохоор тvшмэдvvд манж, нанхиад vгсийг тєрийн ажлын хvрээнд нэвтрvvлэх гол зvтгэлтнvvд нь болж єгсєн. Харин тvвд vгийг лам хуврагууд голчлон тvгээж байлаа. Хорьдугаар зууны эхнээс Орост болсон хувьсгалын нєлєєгєєр орос нэр томъёо монгол хэлэнд нэвчиж эхэлсэн Октябрь гэдэг vг бараг хамгийн тvрvvнд орж ирсэн хэрэг. Тvvний хойноос феодал, винтов, наган, танк, тэгээд социализм, коммунизм, арми, совет, союздараа нь пионер, лекц, телефон, машина, больниц, танец, артель, комун, физик гэхчилэн цєєн бус vг шууд нэвтрэн орж ирэхэд нь тийм зvйл урьд нь байгаагvй, бас хэрхэн монголчлохоо бодож цэгнэх завдалгvй мэдлэггvй гэхчилэн олон шалтгаанаар харь vгнvvд хаалтгvй орж ирээд нэлээд нь енеег хvртэл ам дамжсаар байна.

Тэр ч байтугай монгол хvнийєгvvлэх эрхтэн, авиа гаргах онцлогт нь байхгvй ф, щ, п, р, к зэрэг vегээр (авиа) эхэлсэн vгнvvд (феодал, физик, фабрик, контор, кабин, радио, роль, редактор) олноороо монгол "ам руу орж, гарахаас" аргагvй болсон. Тэдгээрийг бичих гэхнээ нь бас яг тийм vсэг ly босоо бичигт маань байсангvй. Харин ард тvмэн еєрийнхєєрєє шийдэж сигнал гэдгийг нь чагнаал, конденсатр гэдгийг нь ганжинсаатар, помпа гэдгийг бомбоо, домократ гэдгийг нь данхраат хэмээн монголчилж бас тэгэхдээ цаад утгыг нь нэг их гажаахгvйгээр шийдэл олсон vг цєєнгvй болсон байна. Аливаа хэл єєрєє баяжиж, єрєєл бусдаас єргєж авч хєгжиж, vгийн сангаа єргєтгєдєг нь жам. Гэхдээ шахамдуулах, хvч тvрэх хэлбэрээр хэлээ баяжуулах нь ядарсан арга, явуургvй оролдлого болох нь тvvхээр нотлогдсон баримт юм. Бас харийн хэлний vг болгоныг "орчуулах" нутагшуулах нь ч єрєєсгєл талтай хандлага болно.

Ард тvмний саналаар биш албан тушаалын эрхшээлээр бусдын шахалт, "зєвлємжєєр" тєр засгийн эрх баригчид гэв гэнэт монгол бичгээ кирилжингээр солихоор дээрээс шийдэж "бvх нийтэд" (цогцолбор бодлогын нэр томъёогоор) хэрэглvvлэх болсон цагаас хойш орчин vеийн монгол хэл огг хєгжєєгvй биш бараг л эрс шийдэмгий хєгжсєн гэж хэлж болно. Vvнийг нотлоход урт яриа vvсэх нь мэдээж. Тиймээс зєвхєн цагаан толгойн 35 vегийн тухайд товчхон тоймлоод хэлэхэд тэдгээрээс лав л тав зургаан vсэг нь монгол хэлэнд хэрэг болсонгvй явсаар нэгэн зууныг vдэв. Жишээ нь, "ташаа тулсан" гэж манайхны шоглон ярьдаг "ф" vегээр монголчууд єнгєрсєн жилvvдэд нэг ч vг "зохиосонгvй", "Монгол-орос толь"-д (А.Лувсандэндэв, 1957 он) энэ vегээр ердєє л 38 vг орсон нь цємєєрєє гадаадынх юм. Бас эшча гэж манайхны дууддаг "щ" vсэг уг тольд байгааг vзвэл мєн л нэг ч монгол vг алга.

Тэрчлэн "к" vсэг дээр 102 vг байгаа ч гэсэн бас л нэг ч монгол vг байдаггvй. Нєгєє "Р" vсэг дээр 36 vг орсон ч гэсэн руу, рvv гэсэн дагавраас єєр монгол гэмээр юм байдаггvй. Тэрчлэн "П" vсэг дээр болохоор их л олон vг буюу 114 vг байгаа ч цємєєрєє орос, хятад, тvвд хэлнээс авсан харь гаралтай vгнvvд байхын дээр "пад, пил" гэсэн дуу чимээний нэрнээс єєр монгол юм байдаггvй. Бас нєгєєх "хагас и" гэж тайлбар тєдий нэртэй vсгээр таван гадаад vг эхлvvлсэн нь цємєєрєє л йод (ёод) гэдэг vгнээс vvссэн vгнvvд байх ажээ. Монгол хэлэнд хэрэглэгддэггvй, монгол хvний дуун vйлдэх эрхтэнд зохидоггvй ийм vсэгнvvд монгол хэлний "цагаан толгойд" орчихсон олон жил "цогиулж" явахдаа тэдгээрээр эхэлсэн гадаад vгнvvдийг монгол хэлний vгийн санд хvчээр тvрэмгийлэн оруулах "vvрэг гvйцэтгэсээр" байгаа нь заяамал хэлэнд маань олдмол хачир нааж, улмаар "эрлийзжvvлэх" балаг тарьсаар ажээ.

Доктор Л.Тvдэв
Дугаар 042

Сэтгэгдэлүүд:

1. ordinary (зочин) | 2009-03-10 12:13:50
тэгээд яг яах ёстой гэх гээд байгаа юм бол доо. Угаасаа яагаад ч нэмэргүй, яах ч аргагүй зүйл шүү дээ.
2. Yunden (зочин) | 2009-03-10 12:28:03
Sain uu, Closefriend. Bi neg udaa hel erliizjine geed bicheedehsen chini banjig blogt yavj baidag nohor tegdeggui yum gej zagnaad suid hiih dohson udaatai, haha. Hel shinjleliin onolyg baruun solgoigui sudalsan hun gene lee ho.
3. ordinary (зочин) | 2009-03-10 12:33:50
Юндэн, чи энэ нийтлэлийг сайн унш.

сигнал гэдгийг нь чагнаал, конденсатр гэдгийг нь ганжинсаатар гэж шийднэ гэсэн байгаа. Ингэж эрлийзжүүлж байхаар гадаад үгийг гадаадаар нь хэрэглээд гадаад хэвээр нь байлгаад байвал яваандаа хэрэглээнээс хасагдаад алга болдог, үнэхээр хэрэгцээтэй бол үлддэг. Түдэв бичихээрээ зөв байдаг гэсэн үг биш. Мэддэг юмаараа оролдоод явж байвал зүгээр байх шүү чиний хувьд.
4. ordinary (зочин) | 2009-03-10 12:35:51
хэрвээ мэддэг юм байдаг бол
5. closefriend | 2009-03-10 12:46:01
Би ч олон юм мэдэхгүй гэдгээ л мэднэ л дээ. Гэхдээ авах нэг нь аваасай, гэсэндээ л хуулж тавьсан юм.
Миний бодол бол хүн болгоны яриад байгаа Hi гэж бус сайн уу эсвэл мэнд үү гэж мэндэлдэг болох гэх мэтчилэн наад захын жишээг л хэвшээсэй гэж хүсдэг.

Хятад хэлэн дэх Монгол үгнүүд ч олон байдаг бөгөөд голдуу цэрэг дайны арга барил хэрэгсэлийн нэр байдаг гэсэн. Монгол хэлэн дэх хятад үг болохоор аяга шаазан цонх зэрэг ахуйн хэрэглээний зүйлс байх жишээтэй.

Аливаа хүний нийгэм хөгжихийн хэрээр зайлшгүй шинэ зүйлс гарч ирэх ба түүнийг нэрлэхдээ аль болох нэг талаас шинжлэх ухаанч, нөгөө талаар эх хэлнийхээ тусгаар байдлаа харгалзан үзэж нэрлэх нь чухал. Үүний тулд энэ их эрдэмтэн хүний үг, сургаалыг сонсож бйах нь бидэнд олдошгүй боломж юм шүү.
6. closefriend | 2009-03-10 12:47:02
Хэл бол үндэстэнүүдийн ялгарах нэг онцлог юм шүү дээ
7. 35 | 2009-03-10 12:59:18
Ярилцагч этгээдүүд хоорондоо болон, уншигч этгээд, бичигч этгээд 2 хоорондоо ойлголцож л байвал болно гэж боджээшт би хувьдаа. Зөв бичих дүрэм гэж ирээл зарим күмүүс нээх загнадий. эцсиицэст тэр зөв бичих дүрэм гэдэг чинь күн болгон дагаж мөрдөх ёстой төр улсын хууль биш биз дээ.
8. ordinary (зочин) | 2009-03-10 13:15:01
зөв бичих дүрмийг албан бичиг, сонин хэвлэл зэрэг албаны зүйлст л дагаж мөрднө үү гэхээс хувийн блогт бол сүр шд. Банжиг блогийн нүүрэн дээр бол зөв л бичсэн байвал зүгээр байх, тэрийг шүүмжилчихэж чадахгүй байж нэг л их хэл хил мал 3тайгаа энтэр гэсэн том том баасан бацаанууд. Хэл шинжлэлийн онолын ном олж уншчихаад цор цор гэмээр юм.
9. closefriend | 2009-03-10 13:50:34
Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэж юутай үнэн үг вэ.
10. bolor7erdene (зочин) | 2009-03-10 14:20:51
зөв сэрж байна шүү, залуус
11. Otcha (зочин) | 2009-03-11 22:30:29
Ene ordinary gegch yasan turemgii, sagsuu nohor ve? ooriinh ni bichseniig harahad hel shinjleliin nom unshaad oilgoson ni yu baigaa yum bol doo. Iimerhuu saihan bichleguudiig tavisan ni zov shuu, unshsan hun bur ooriinhooroo huleej avch ne ch gesen zuil oilgoj avahad tus dohom bolno uu gehees hor bolohui ni lavtai,
12. oldoshaksli | 2009-09-23 16:34:53
ХЭл уусалцах нь жам ёсны гээд гараа хамхиж болно. Харин амаа хамхиж болохгүй. Монгол хүмүүс монгол хэлээрээ ярьсаар байсан ямар ч ХАР, ШАР, АДСАГАТАЙ чингисээс илүү хэлээ хамгаалж чадна.
Тэгсээр ч ирсэн
Тэгэх ч болно.



/Онол онол л гэнэ
Оцон шувуунд ч гэсэн үржлийн онол байдаг биз/

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.