2009-03-20 10:20:25

Хүн төрөлхтөн ирээдүйд хаашаа ч юм бэ гэнэт алга болбол манай гариг дэлхий ямархуу байдалтай байх бол.
"Хүн төрөлхтөн мөхвөл" цааш унших »2009-03-10 11:52:59
Нэг. Заяамал хэлний заяа
Хэл заяасан учраас хvн тєрєлхтєн хорвоогийн хамгийн их ухаантан болж улмаар хvн тєрєлхтєн гэдэг агуу их хамтлагт нэгдэж дэлхийг эзэгнэн єдгєє сансарт тэмvvлж байгаа билээ. Хvмvvс хэлтэйн ачаар бие биенээ ойлголцож, эрдэм ухаанаа хєгжvvлж, єв соёлоо бvтээж, єнгєрсєн одоо ирээдvйгээ холбож чадсан ажээ. Єнєєдрийн хvн тєрєлхтєн 7000 орчим хэлээр ярьж, бичиж, ойлголцож байна. Тэрнээс ч дутахгvй олон хэл мєхєж бас бие биедээ уусч, нэг хэсэг нь эзнээ алдсан тvvхийн урт замыг хvн тєрєлхтєн туулжээ. Гэхдээ євєг эртний хэл цєєхєн байжээ. Тvvний vгийн сан нь ч мєн л цєєхєн байсан ажээ. Тэрцєєхєн нь хэлний хєгжлиин да
"Хэлний хүчирхийлэл (цуврал нийтлэл)" цааш унших »2008-09-26 14:33:08

за нэг ймэрхүү юмыг их олон өдөр бариж байж хийсэн боллоо.
2008-05-30 10:16:45

Тусгаар тогтносон Монгол улсуу, Бусгаар тогтносон Монгол улсуу. Магадгүй бид өнгөн дээрээ тусгаар боловч мөн чанартаа энэ байдлаа алдаж байна уу, эсвэл аль эрт алдчихсан уу, эсвэл зүгээр л бусгаар тогтночихсон улс юм болвуу.
"Бусгаар Монгол улс" цааш унших »2008-05-28 09:34:12
Ажилтай ажилгvй таарсан хvн болгон л шахуу нэг бол гадагшаа явах гэж байгаа эсвэл гадагшаа яаж явах вэ гэх болж. За тэгээд хаашаа яах гэж явах нь вэ хэмээн асуухаар “хаашаа ч яах вэ очоод юу ч хийсэн яах вэ, Монголдоо юу хийдэг юм бэ амьдрал барзгар ирээдvй бvрзгэр байна ш дээ ямар ч байсан гадагшаа гарахад алдах юм байхгvй эндээс л дээр гэдэг шvv” гэх. Хатуухан хэлэхэд Монгол минь “там” болоод харийн орон “диваажин” болоод хvн болгон тийшээ зvтгэх болоо юу даа. Энэ тал дээр тєр засаг юу бодож тєвєвлєж суудаг юм болдоо хєєрхий? 2.5-хан сая хvнээ аятайхан амьдруулж чадахгvй тєр засаг, тєрийн тэргvvн удирдагч тvшээд байгаад ч яалтайв дээ. Ёстой л нєгєє ичиж “vхмээр” юм гэлтэй. Харин ч бvр хvмvvсээ гадагшаа явж ажиллаж амьдрахыг нь дэмжсэн бодлого тєр засаг барьдаг нь нууц биш.
"Монгол улс эзэнгvйдэх нь ээ!!!" цааш унших »2008-05-27 12:35:11
1. Vндэстэн бvхэн єєрєє єєрийгєє хамгаалах vvрэгтэй. Vл томсорловол vгvй болох жамтай. Vндэстнээ єєр vндэстнээр хамгаалуулах санаа агуулдаг бол тэр нь vндэстний зэрэгт хvрээгvйн шинж! Ердєє л "манцуйтай" хvvхэд гэсэн vг. Дэлхийн гурван єнгє, таван зvсмийн хvн олны зонхилох хэсгийн тєлєєлєгч "монголжуу" /монголоид/ гэгдсэн монгол vндэстэн бид мандах, буурахын давалгаан дундуур туучиж, тvvхийг их буухиаг улаачилсаар "даяар Монголын ариун голомтоо" сахисаар єнєєг хvрлээ. Vндэстнvvдийг сєгтгєж байсан цаг ч бий. Харин одоо vндэстнээ ємєєрєх цаг нvvрлэжээ. "Max, ясны тасархай" гэгдсэн хэсэг маань "vндэсний цєєнх" гэгдээд их айлуудын баруун, зvvн хаяанд толгой хоргодон суусаар буйг мэдэхийн хувьд єєрсдєє бас л нэг мэдэхэд "vндэстний цєєнх" нэр зvvчихгvйн тулд "даяаршиж" байгаа энэ ертєнцєд "дороо суурьтай, дотроо бодолтой" явах цаг хэдийнэ болжээ.
"Үндэстэнээ үрэгдүүлэхгүйн үүрэг" цааш унших »2008-02-11 13:48:47
2000 онд Говь ХК дээр нэг семинар болсон юм. Олон хүмүүс илтгэл тавьсны дотор Японы тошиба корпорацийн захирал гэх нэг цав цагаан толгойтой, нэг өвгөн байсан. Тэр үед би ч бага байж, тэр өвгөний ярианаас их олон зүйлийг ойлгож авсан юм даа.
Тэр өвгөн дэлхий 2-р дайны дараах япон оронд өсөж төрсөн. Ядуу зүдүү амьдарч байсан. Япон орон тэр аяараа дайнд ялагдаж, олон мянган хүнээ алдаж, 2 том хотоо бүрмөсөн арчуулж, олон улсад дайны төлбөр төлөх өртэй болж, дээрээс нь Америк гэх мэтийн дарангуйлагч гүрнүүд дээрэнгүй бодлогоо ил тод явуулж, хүн ардыг нь зовоож байсан цаг юм.
Манай улсын эдийн засаг, улс төрийн систем солигдсон ерээд онд төсвийн минь зохих хувийг бүрдүүлж, монголыг тэжээж байсан хоёрхон үйлдвэрийн нэг болох Говь комбинатыг ч Япончууд дайны төлбөрт барьж өгсөн билээ.
Тэр хүнд үед тийм хэцүү амьдралыг туулсан тэр хүнд тухайн үед хүсэл мөрөөдлийн гал харин унтраагүй байсан гэдэг. Сургуулиасаа гэрлүүгээ хол газар явган явж харьдаг, тэр алхах хугацаа түүний мөрөөдөлдөө умбах хугацаа байсан гэсэн. Мөрөөдөөд л алхаад л, ирээдүйгээ дотроо төсөөлөн, түүндээ баясч, жаргалтай байсан байна.
Ямар ч байсан тэр хэцүү үе ард өнгөрч, өдгөө япон улс дэлхийн нэгдүгээрт бичигдэх хөгжилтэй улс болсон нь бидэнд ил болжээ. Энэ их хөгжил дэвшлийг хийхэд биечлэн оролцож, гардан байгуулж, сэтгэж хөгжүүлж байсан хүний нэг нь тэр өвгөн билээ.
Үүнээс би хүн ядуу байх нь гутамшиг биш, харин хүсэл мөрөөдөлгүй байх нь гутамшиг гэдгийг ойлгож авсан юм.
Мөн тэр өвгөн 60 жилийн өмнөх амьдралаа, тэр үеийн шинжлэх ухаан технологийн хөгжил зэргийг өнөөгийнхтэй харьцуулан, ярьж байсан ба 60 жилийн өмнө бол барагтай өвчин туссан байхад эдгээж чадалгүй хүмүүс үхдэг байжээ. Одоо харин бүх төрлийн өвчинийг найдвартай хурдан эдгээдэг болсон. Мөн бусад шинжлэх ухаан, байгаль шинжлэл, сансар судлал, мэдээллийн ШУ, техник технологи зэрэг бүгд үсрэнгүй ХӨГЖСӨН БА 60 жилийн өмнөхтэй харьцуулахад ихээхэн боломжыг хүмүүс бидний өмнө нээж өгсөн байна. Энэ нөхцөлд бид өвдөнө, үхнэ гэж бараг байхгүй болно. Магадгүй дахиад 60 жил өнгөрөхөд ШУ хэд дахин хөгжих бөгөөд тэр үед хүн төрөлхтөн мөнх амьдрах байх гэж ярьсан юм._
Би их гайхлаа. Дөнгөөд 20 хүрч явсан миний бие өөрийгөө аль эрт хөгширсөнд тооцдог байсан бөгөөд тэр сэтгэлгээгээ дагаад алхаа гишгээ ч удаашираад, намба сууж эхлэж байсан цагсан. Тэгээд ч бас монголчууд маань юу гэж ярьдаг билээ. "Монгол хүн 60 хүрч ухаан суугаад, 61-тэйдээ насбардаг" гэж. Энэ ч бас үндэсгүй биш. Статистик эмхэтгэлээс харвал монгол хүний дундаж наслалт 63 ба хэдэн жилийн өмнө бол 61 байсан нь гарцаагүй. Хувьсгалын өмнөх жилүүдэд бол 34 байсан гэдэг. Монгол улсын засгийн газар ч үүнийг нарийн тооцоолж Иргэдээ 60 хүртэл нь ажиллуулаад тэтгэвэрт гаргахад алдагдалгүй гэдгийг бодсон байгаа юм. дөчөөд жил ажилласан хүнд 3 жил тэтгэвэр өгчихөд яахав дээ тиймээ. тийм.
БИ ч гэсэн монгол хүн мөн тул иймэрхүү сэтгэлгээтэй байлаа. ХАрин тэр цав цагаан толгойтой жар гарсан япон өвгөн юу гэж сэтгэж байсан гээч. Мөнхрөх тухай. Гэхдээ бүр амьдралын туршлага, ШУТехногийн дэвшлийн хөгжлийг барин тавин
нотолж байгаад шүү. Мөн өөрөө яг ингэж хэлсэн юм. "Миний амьдралын ихэнх хугацаа миний өмнө байгаа" гэж. Ингэж хэлэх монгол залуу хүмүүс хэд байгаа бол.
Үүн дээр л япон монгол хоёр сэтгэхүйн онцлог их байгаа юм даа.
Энэ үгнээс нь би 2 зүйлийг ухаж авлаа.
1-рт. Сэтгэхүйн энэ онцлог бидний амьдралын чанарт нөлөөлж байна.
2-рт, Хэрвээ энэ өвгөн 60 жил амьдрахдаа хориод жилийг нь өсөж том болох, сурах боловсрох гэх мэтдээ зарцуулаад 40 жилээ хийж бүтээхдээ зарцуулахад оргүй хоосноос энэ их баялгийг бүтээж чадсан юм бол одоо энэ их баялаг, нөөц, мэдлэг, туршлага, нэр хүнд дээрээ түшиглээд дахиад 60 жил амьдарвал юу юуг хийж дуусгах бол. Лав надад хийх юм үлдээхгүй нь гэж бас айж билээ.
Заза энэ бол оршил байлаа.
Харин тэр өвгөн Японы түүх үүсэл гарлын тухай ярихдаа эхлээд нийт хүмүүсээс асууж билээ. Монгол хүмүүс хөх тамгатай төрдөг. Солонгос хүмүүсийн бас зарим хувь нь /буюу 40 орчим хувь гэсэн байхаа/ хөх тамгатай байдаг гэнэ. Харин Япон хүмүүст хөх тамга байдаг уу гэж асууваа.
Би өөрийн судалсан өчүүхэн зүйлдээ итгэж байсан тул хамгийн түрүүн гар өргөөд тийм байх үндэсгүй гэж хариулсан юм. Хубилай хааны цэргүүд японруу нэвтэрч чадаагүй шүү дээ. Хэдхэн хүмүүс эрэг дээр буугаад, амьд үлдэж нутгийн иргэдийн дунд шингэсэн боловч өдгөөгийн 120 сая хүний нэг хувьд ч хүрэхгүй биз гэж бодож амжиж байгаа юмаа. Бусад хүмүүс хариулсангүй билээ. Гэтэл тэр өвгөн Япон хүмүүс 100 хувь хөх тамгатай төрдөг гэж хэллээ. Би гайхлаа. Яагаад.
Тэгтэл би дөнгөж 700 зуун жилийн тэртээг харж тэгэж хэлсэн бол Япончууд гэдэг маань 2000-3000 жилийн өмнөөс Монголын газар нутгаас нүүдэллэсэн бидний нэг хэсэг юм гэнээ. Үүнийг тэр өвгөн буюу япон хүн өөрөө хэлсэн билээ.
Эндээс дахиад л нэг зүйлийг ухаж авав. Мэдлэг хэзээ ч төгс байдаггүй юм. Сурсан мэдсэн зүйл болгон чинь чамайг хичнээн их юм мэддэггүйг л ойлгуулдаг болохоос, мэдээд дуусчихдаг зүйл огт биш гэдгийг.
Гэх мэтчилэн л юм ойлгож авсан боловч тогтоодоггүй, цоорхой сав тул өвгөний нэрнээс өгсүүлээд олон зүйлийг савны цоорхойгоор алдсандаа, мулгуу толгойгоо балбавч нэмэр нэгэнт өнгөрчээ.
2008-01-20 18:59:16
... Наран ургах зүгт эх орон минь бий гэж
Насад мөнхөд залбирч явлаа ...
Дорнын эртний сонгодог найргаас
“ЧИНГИС” АРХИНЫ ХООСОН ШИЛ БА ЭХ ОРОН
Нью-Йорк
хотоос Блүүмингтонд түр ирээд байсан Тайванаас гаралтай Лий хэмээх
нэгэн эртэй нэгэн орой жаахан суув. Лий маань хаанаасаа ч авсан юм нэг
том шилтэй, цэнхэр ярликтэй “Чингис” архи гаргаж биднийг дайллаа.
"Тусгаар тогтнолын тухай алаг цоог тэмдэглэл" цааш унших »2008-01-10 14:31:28
Хэдэн жилийн өмнө 2003 оны сүүлээр Виржиниагийн нэгэн хэлний курсэд
хамт суралцаж байсан Жамила хэмээх нэгэн уйгар бүсгүй надад гүнзгий
сэтгэгдэл үлдээжээ. Дурлал хайрын явдал биш шүү. Тусгаар тогтнолын
тухайд юм.
Манай анги есөн орноос ирсэн 14 оюутантай, ёстой л
интернационал анги. Тэдэн дотроо цасан цагаан царайг нь гил хар үс,
хөмсөг эмжиж, гялалзсан хар нүд нь хэзээд очтон байх гал цогтой энэхүү
уйгар бүсгүй содон нь. Япон, араб хэл бичигт ус цас, урлаг судлаач
мэргэжилтэй, урлагынхаа талаар үнэхээр өргөн дэлгэр мэдлэгэтэй нэгэн.
Урт хар үсээ монгол бүсгүй шиг хоёр салаа сүлжин тэртээ дор санжуулна.
Ангид шуугилдаж байсан араб, мексик голдуу харчууд түүнийг орж ирэхээр
нам гүм болчихно. Яагаад ч юм, намайг Монгол гэхээр бусдаас илүү надад
дотно хандаж, уулзах болгондоо “Hi Немо” хэмээн элгэмсэгээр гар барьж,
тэдгээр мексик, араб залуус надруу сэм сэмхэн цагаахан атаархалын харц
чулуудахад хүргэнэ, түүнийг нь мэдрээд би ч амьхандаа их сэхүүн
болчихно оо.
"Үндэсний тусгаар тогтнол, эх орон ямар үнэтэй вэ." цааш унших » 2008-01-09 20:23:13
Чин Тайху хатан.
Чин Тайху хатан нь арвандолдугаар зууны Халх монголын эрдэм соёлт бүсгүйчүүдийн нэг юм. Чин Тайху хатан нь Оннигудын Бэрх ноёны гүнж бөгөөд Батмөнх Даян хааны отгон хөвүүн Гэрсэнз жалайр хунтайжийн удам Бахрай хошуучийн хатан Халхын Цогт Хунтайжийн эх юм. Чин Тайху хатан нь хүүгээ эрдэм номд сургаж шүлэг зохиолд шимтүүлэн өсгөсөн эрдэмт бүсгүй байсан бөгөөд хүүгийн хамтаар олон ном зохиолыг зохиож орчуулсан нь гарцаагүй юм.
Цогт хунтайжийн сэтгэлийн уяралаа шүлэглэн илэрхийлэх дадал чадварыг чухам энэ эрдэмт эх л эзэмшүүлсэн бизээ.
Эх хүү хоёр өөрсдөө зохиож, орчуулж, өрөөлөөр ч орчуулуулан их бүтээл туурвисны гадна энэхүү бүтээлээ бидний үед үлдээж эгшиг шүлэг нь хаднаа сийлэгдэн үлдсэн нь өнөөгийн төдийгүй хожмын үеийн яруу найргын ховор дурсгал байсаар байх болно.
"Төрийн Түшээ эмэгтэйчүүд-3" цааш унших » 2007-10-31 18:28:02
Алунгоо хатан.

Алунгоо болбоос Монголын хаадын алтан ургийг үүсгэлцсэн эх. Добу мэргэний хатан.
10-р зууны эхэн үед
Алунгоо хатан Хорь түмэдийн эх ариг ус гэдэг газар горлоос аймгийн хорилардай мэргэний гэрт төржээ. Түүний эцэг өөрийн захирсан ардын хамт бурхан халдун уулнаа нүүн ирэхэд Добу мэргэн авсан ба түүнийг үгүй болсны хойно түүний захирч байсан иргэнийг мэдэж байжээ. Эв нэгдэлтэй байхын чухлыг сургаж тэмцэж байв. Хоорондоо таарамж муутай болсон 5 хүүдээ нэг нэг сум өгч хугалуулахад тэд нь амархан хугалжээ. 5 сумыг нийлүүлэн боож хүн бүрээр хугалуулах гэсэнд хэн ч хугалж дийлсэнгүй. Тэгэхэд нь алунгуа эх та нар нэг нэгээр эвгүй явбасс ганц сум мэт хүнд амархан дийлагдана. Эв найртай байх аваас багласан сум мэт хэнд ч хялбар үл дийлдэнэ. гэж сургасан байна.
Эвтэй байх аваас багласан сум мэт хэнд ч хялбар үл дийлдэнэ. Энэ үг нь манай Монголчуудын олон мянган жилийн уриа, нөгөө талаар амьдралын сургамж болж Монголчуудын мандан бадрахын үндэс ч болсон байж болох юм.
Түүнд зориулан 3 м өндөр хөшөөг Хөвсгөл аймгийн Чандмань өндөр сумын нутагт босгосон ажээ.
2007-08-29 19:28:43

Эртээ долоон зууны oмнo Монгол эрсийн оготор нумнаас тавьсан эрчит сум
далайн oршooлгvй хар шуургантай хамт Японы тэнгэрийг зvсэн исгэрч,
япончуудын зvрхийг салгануулан чичрvvлж байсан нэгэн цаг vе бий ажээ.
Тэр цаг vед Япон орон даяар айдас тvгшvvрт нилэнхийдээ автан, байгалийн
аргалашгvй гамшиг мэт харийн энэ тvрэмгийллээс эх орноо хэрхэн
хамгаалах вэ хэмээн арга ягтахдаа vндэстэн нийтээрээ нэгэн зэрэг тэнгэр
бурханд, далдийн ид шид, хар хvчинд залбиран мoргoж байсан гэдэг. Япон
vндэстний тvvхэнд ийм аймшигт vе урьд, хожид хэзээ ч байсангvй. Арлын
тэр жижигхэн оронд ooр хэн ч тэгэж халдан тvрэмгийлж байсангvй.
"АЙдасыг төрүүлэгсэд" цааш унших »2007-08-24 13:01:41

Бат Сүбээдэй нарын Европод хийсэн аян
Сүм хийдийн газруудад аврал мөргөлийн уншлага өдөр шөнөгүй
түгшүүртэйеэ дүнгэнэж, язгууртан ихэс дээдсүүд үр ашиггүйгээр дэмий л
зөвлөлдөн, хуягт баатар эрс нь дуугаа хураасан тийм өдрүүд байлаа.
1241 он Европ дахин айдас түгшүүрт нэлэнхүйдээ автлаа. Энэ
үеийг хүртэл хүчирхэг, чадалтайдаа эрдэж явсан Герман хийгээд Франц,
Бургунд, Испаничууд байгалийн аргалашгүй гамшиг, хөнөөлт сүйрэл мэт
нөмрөн ирж буй айдас хүйдсийн өмнө яах ч аргагүйдэн барьц алдлаа. Англи
эх газраас харилцаагаа таслан, түгшүүрт өдрүүдийг чимээгүйхэн хүлээж
байв. Нормандын засагчид тэрхүү айдаст автан, загас барихаар далайдаа
гарч чадахгүйгээс Скандинавын эрэг орчмоор өлсгөлөн нүүрлэж эхэлжээ.
"Аймшигийг төрүүлэхүй" цааш унших »